Дараагийн ээлжийн сонгон шалгаруулалт удахгүй явагдана гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байна. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой,
- Баянзүрх дүүргийн Улиастай, их цуурайн ам,
- Баянзүрх дүүргийн улиастай, бага цуурайн ам,
- Багануур дүүргийн Тариан булгийн 2-р хэсэг,
- Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэгт нийттэй 2245 га газарт 14,490 иргэнд өмчлүүлэх юм байна. Харин өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн 1-р хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр болоод байна.
Friday, December 5, 2014
Tuesday, August 19, 2014
Соёондын аманд газар өмчлөх эрхтэй болсон "Боломжоо ашигла" төслийн захиалагч Д.Төгс-дэлгэр
"Боломжоо ашигла" төслийн хүрээнд СХД-ийн 21-р хорооны Соёондын аманд газар өмчлөх эрхтэй болсон тус төслийн захиалагч 9-р дунд сургуулийн сурагч, 13 настай Д.Төгсдэлгэр энэ зуныг дүүгээ харж өнгөрөөсөн. Гэртээ интернет, компьютер байхгүй ч "Боломжоо ашигла" төсөлд хамрагдаж 90 гаруй мянган хүнээс сонгогдож газартай болоод байна. Одоо өөрийн өмчлөлийн газар дээрээ улиас, хүнсий ногоо тарьж, 2 давхар орон сууц барих шинэ мөрөөдөлтэй болоод байгаа юм байна.
Тэрээр зураг зурах дуртай бөгөөд биологи, газар зүй, математик, уран зохиолын хичээлдээ дуртай. 13 насандаа өмчлөх газартай болох боломжоо ашиглахад тусласан "Боломжоо ашигла" төслийнхөнд баярлаж байсан юм.

Tuesday, July 29, 2014
Боломжоо ашигла төслийнхөн Эрдэнэтолгойд очиж, танилцлаа
"Боломжоо ашигла" төслийн баг захиалагчдын хамт энэ 8-р сард цахимаар хүсэлт авах газруудад очиж танилцаж байгаа бөгөөд 2014 оны 7-р сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 12, 13-р хороон байрлах Эрдэнэтолгойд очиж, танилцлаа.
Уг газар нь хотын 0 цэгээс 27 км-ийн зайд байрладаг юм.
Хэрэв та 8-р сард иргэдэд өмчлүүлэх газруудтай очиж танилцах хүсэлтэй бол "Боломжоо ашигла" төслийн багтай холбогдоно уу.
Хаяг: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10-р хороолол "Номун далай" сургуулийн 3 дугаар давхар.
Утас: 96680014, 94961969, 95055509.
Зураг дахь самбарт "НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтанд авагдсан газар. Зохихи зөвшөөрөлгүйгээр эзэмших үйл ажиллагаа явуулахыг хориглоно.(Төрийн өмчил зөвшөөрөлгүйгээр халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ)" гэсэн байна.

"Боломжо ашигла!!!" төслийнхөн Соёотын аманд очиж, танилцлаа
"Боломжоо ашигла" төслийн баг захиалагчдын хамт энэ 8-р сард цахимаар хүсэлт авах газруудад очиж танилцаж байгаа бөгөөд эхний удаад Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Соёндын аманд очиж танилцлаа.
Уг газар нь хотын 0 цэгээс 33.8 км-ийн зайд байрладаг юм.
Хэрэв та 8-р сард иргэдэд өмчлүүлэх газруудтай очиж танилцах хүсэлтэй бол "Боломжоо ашигла" төслийн багтай холбогдоно уу.
Хаяг: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10-р хороолол "Номун далай" сургуулийн 3 дугаар давхар.
Утас: 96680014, 94961969, 95055509.
Уг газар нь хотын 0 цэгээс 33.8 км-ийн зайд байрладаг юм.
Хэрэв та 8-р сард иргэдэд өмчлүүлэх газруудтай очиж танилцах хүсэлтэй бол "Боломжоо ашигла" төслийн багтай холбогдоно уу.
Хаяг: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10-р хороолол "Номун далай" сургуулийн 3 дугаар давхар.
Утас: 96680014, 94961969, 95055509.
Friday, July 18, 2014
Цахимаар газар өмчлүүлэх ажлын цаг үеийн мэдээлэл
Нийслэлийн удирдлагын шийдвэрээр НИТХ-ын тогтоолоор батлагдсан 52 байршлын 5 байршилд энэ 8 сараас цахим хүсэлт авах болсноо мэдэгдээд байна.
"Боломжоо ашигла" төслийн баг та бүхэнд тухайн байршлын мэдээллийг хүргэж байна.
"Боломжоо ашигла" төслийн баг та бүхэнд тухайн байршлын мэдээллийг хүргэж байна.
Monday, July 7, 2014
“Боломжоо ашигла!”
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас (НИТХ) Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн газар нутаг дээрх 52 байршилд нийт 15 309 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх тогтоолыг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр баталсан байдаг. Энэ арга хэмжээ удаа дараа хойшлогдсоны эцэст Монголд анх удаа тусгайлан хийгдсэн программ хангамжийг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон. НИТХ-ын Тэргүүлэгчид Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.1-д заасан “газар өмчлүүлэх арга хэмжээг иргэний сайн дурын үндсэн дээр, төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах” зарчмыг хангах зорилгоор энэ шийдлийг сонгох болсон байна.
Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагаа 2014 оны 8-р сараас эхлэнэ. Цахим хэлбэрээр зохион байгуулах журмын дагуу доорх иргэд газар өмчлөх эрхтэй болж байгаа юм.
- Нийслэл, дүүрэг, аймаг сумд газар өмчлөөгүй, 2013 оны 5-р сарын 30-наас өмнө Улаанбаатарын иргэн болон 1 наснаас дээш бүх насны иргэд.
- Нийслэл хотод газар өмчлөөгүй тухай тодорхойлолт авсан боловч орон нутагт газар өмчлөөгүй иргэд.
- Гадаадад амьдарч байгаа иргэд.
“Боломжоо ашигла!” төслийн багийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр заалт болон иргэдэд газрын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах журмын 4.2-т заасан “Газар өмчлөхийг хүссэн иргэн өөрөө эсвэл өөрийн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан цахим системд хандан хүсэлтээ гаргаж болно” гэсэн заалтын дагуу:
- цахим сүлжээний талаар ойлголтгүй иргэд
- цахим өргөдөл өгөх хугацаанд ажил, аялал, амралт давхацсан иргэд
- гадаадад байгаа Монгол Улсын иргэддээ туслах зорилгоор хоёр талын байгуулах албан ёсны гэрээ, итгэмжлэлийн үндсэн дээр тухайн иргэний өргөдлийг цахим системд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Төсөл хэрэгжүүлэгч: “Ай Жи Эйч Жи” ХХК. Утас: 95055509, 96680014, 94961969.
Төслийн блог: www.igazar.blogspot.com
Цахим систем нь тухайн газар өргөдөл өгсөн хүмүүсээс автомат үйлдлээр сонгох тул нэг гэр бүлээс хэр олон хүн бүртгүүлнэ, тухайн гэр бүлийн газартай болох магадлал нэмэгдэх юм. Тиймээс нийслэлийн иргэдээ, нийслэлд үнэгүй 700м2 газартай болох “Боломжоо ашигла!”.
Хүндэтгэсэн:
С.Ганхуяг, Төслийн ерөнхий менежер
Б.Нарантуяа, Төслийн менежер
Sunday, July 6, 2014
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршлын мэдээлэл
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Их цуурайн ам, 71 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Бага цуурайн ам, 49 га
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Бага цуурайн ам, 49 га
Saturday, July 5, 2014
Д.БАТТУЛГА: ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР НИЙСЛЭЛД НАЙМДУГААР САРААС ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэгт оролцсон юм.
-Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлийн 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэх ажил хэд хэдэн удаа хойшилсон. Тэгэхээр яг хэдийд дээрх байршлуудад газар өмчлүүлж эхлэх вэ?
-Нийслэлийн иргэдийн чих тавин хүлээж буй чухал ажлын нэг нь бол яах аргагүй гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлийн 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэх ажил. Тус шийдвэр өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсанаас жил гаруйн хугацаа өнгөрчээ. Иргэдэд газар өмчлөх гэхээр газрын албаныхны хүнд суртал, танил талаа бараадах зэрэг нөлөөллөөс бүрэн хараат бус байлгах зорилгоор иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авахаар шийдсэн. Журмыг нь баталчихсан. Маргаашийн /өнөөдөр/ ИТХ-аар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлд олгох 52 байршлаас эхний 20-д нь, бас зуслангийн таван хэсгийн зургийг гаргаж, хаягжуулж, хаагуур нь зам талбай тавих, хаана нь ногоон байгууламж байгуулах зэрэг хэсэгчилсэн төлөвлөлтийг хэлэлцэх юм. Ирэх долдугаар сард иргэдэд хэрхэн газар өмчлөх, хэрхэн цахимаар бүртгүүлэх зэргийг ухуулж сурталчлах ажлууд хийгдэнэ. Үүний дараа буюу наймдугаар сараас дээрх байршлууд дахь газар өмчлөлийн ажил үндсэндээ эхэлнэ. 2013 оны тавдугаар сарын 30-аас өмнө нийслэлийн харьяат болсон иргэдэд газар өмчлөх хүсэлтээ илэрхийлэх боломжтой гэдгийг хэлэх нь зүйтэй. Түүнчлэн хотын харьяалалтай, гадаадад оршин суугаа иргэд ч цахимаар бүртгүүлэх боломж нээлттэй.

Friday, July 4, 2014
Та нийслэлд газартай болох боломжоо ашиглаарай.
Та Нийслэлийн доорхи байршилд газартай болох боломжтой.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх ажил энэ 8 дугаар сараас эхлэн цахимаар явагдах гэж байна.
Манай компани нь таны цаг, завыг хэмнэх үүднээс таньтай гэрээ байгуулж, цахимаар өргөдөл гаргах үйлчилгээ үзүүлж байна.
“Ай Жи Эйч Жи” ХХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
95055509, 96680014, 94961969
дугаараас лавлана уу.
95055509, 96680014, 94961969
Subscribe to:
Posts (Atom)