Monday, July 7, 2014

“Боломжоо ашигла!”

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас (НИТХ) Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргийн газар нутаг дээрх 52 байршилд нийт 15 309 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх тогтоолыг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр баталсан байдаг. Энэ арга хэмжээ удаа дараа хойшлогдсоны эцэст Монголд анх удаа тусгайлан хийгдсэн программ хангамжийг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон. НИТХ-ын Тэргүүлэгчид Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.1-д заасан “газар өмчлүүлэх арга хэмжээг иргэний сайн дурын үндсэн дээр, төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах” зарчмыг хангах зорилгоор энэ шийдлийг сонгох болсон байна. 
Нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршлыг сонгох үйл ажиллагаа 2014 оны 8-р сараас эхлэнэ. Цахим хэлбэрээр зохион байгуулах журмын дагуу доорх иргэд газар өмчлөх эрхтэй болж байгаа юм.
  1. Нийслэл, дүүрэг, аймаг сумд газар өмчлөөгүй, 2013 оны 5-р сарын 30-наас өмнө Улаанбаатарын иргэн болон 1 наснаас дээш бүх насны иргэд.
  2. Нийслэл хотод газар өмчлөөгүй тухай тодорхойлолт авсан боловч орон нутагт газар өмчлөөгүй иргэд.
  3. Гадаадад амьдарч байгаа иргэд.
“Боломжоо ашигла!” төслийн багийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр заалт болон иргэдэд газрын байршлыг сонгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах журмын 4.2-т заасан “Газар өмчлөхийг хүссэн иргэн өөрөө эсвэл өөрийн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан цахим системд хандан хүсэлтээ гаргаж болно” гэсэн заалтын дагуу:
  • цахим сүлжээний талаар ойлголтгүй иргэд 
  • цахим өргөдөл өгөх хугацаанд ажил, аялал, амралт давхацсан иргэд 
  • гадаадад байгаа Монгол Улсын иргэддээ туслах зорилгоор хоёр талын байгуулах албан ёсны гэрээ, итгэмжлэлийн үндсэн дээр тухайн иргэний өргөдлийг цахим системд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн.  
Төсөл хэрэгжүүлэгч: “Ай Жи Эйч Жи” ХХК. Утас: 95055509, 96680014, 94961969. 
Төслийн блог: www.igazar.blogspot.com
Цахим систем нь тухайн газар өргөдөл өгсөн хүмүүсээс автомат үйлдлээр сонгох тул нэг гэр бүлээс хэр олон хүн бүртгүүлнэ, тухайн гэр бүлийн газартай болох магадлал нэмэгдэх юм. Тиймээс нийслэлийн иргэдээ, нийслэлд үнэгүй 700м2 газартай болох “Боломжоо ашигла!”. 

Хүндэтгэсэн: 
С.Ганхуяг, Төслийн ерөнхий менежер

Б.Нарантуяа, Төслийн менежер

No comments:

Post a Comment