Friday, December 5, 2014

Дараагийн ээлжийн 5 байршил тодорхой боллоо

Дараагийн ээлжийн сонгон шалгаруулалт удахгүй явагдана гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байна. Үүнд: 
- Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой,
- Баянзүрх дүүргийн Улиастай, их цуурайн ам, 
- Баянзүрх дүүргийн улиастай, бага цуурайн ам, 
- Багануур дүүргийн Тариан булгийн 2-р хэсэг, 
- Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэгт нийттэй 2245 га газарт 14,490 иргэнд өмчлүүлэх юм байна. Харин өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багахангай дүүргийн Бор үзүүр, Багануур дүүргийн Тариан булгийн 1-р хэсэгт нийт 1203 га газарт 1329 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр болоод байна. 

No comments:

Post a Comment