Tuesday, August 19, 2014

Соёондын аманд газар өмчлөх эрхтэй болсон "Боломжоо ашигла" төслийн захиалагч Д.Төгс-дэлгэр

"Боломжоо ашигла" төслийн хүрээнд СХД-ийн 21-р хорооны Соёондын аманд газар өмчлөх эрхтэй болсон тус төслийн захиалагч 9-р дунд сургуулийн сурагч, 13 настай Д.Төгсдэлгэр энэ зуныг дүүгээ харж өнгөрөөсөн. Гэртээ интернет, компьютер байхгүй ч "Боломжоо ашигла"   төсөлд хамрагдаж 90 гаруй мянган хүнээс сонгогдож газартай болоод байна. Одоо өөрийн өмчлөлийн газар дээрээ улиас, хүнсий ногоо тарьж, 2 давхар орон сууц барих шинэ мөрөөдөлтэй болоод байгаа юм байна.
Тэрээр зураг зурах дуртай бөгөөд биологи, газар зүй, математик, уран зохиолын хичээлдээ дуртай. 13 насандаа өмчлөх газартай болох боломжоо ашиглахад тусласан "Боломжоо ашигла" төслийнхөнд баярлаж байсан юм.





 

No comments:

Post a Comment