Газар өмчлөлийн цахим системийн 3-р ээлжийн сонгон шалгаруулалтаар "Боломжоо ашигла" төслийн нийт 23 захиалагч газартай боллоо.
Эдгээр захиалагчдын олонхи нь өмнөх хоёр ээлжийн сонгон шалгаруулалтанд орсон хэдий ч сонгогдоогүй байсан юм.
Түүнчлэн төслийн зүгээс хөдөлмөрийн чадваргүй нь тогтоогдсон захиалагч нарт үнэгүй үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэ удаа энэ төрлийн хоёр захиалагч газар өмчлөх эрхтэй болоод байна.